“Танд талархъя” аяны хүрээнд 200 харилцагчийг урамшууллаа
ХААН Банк 35 жилийн ойгоо угтаж нийт харилцагчдадаа зориулан хамгийн том урамшууллын сантай “Танд талархъя” аяныг 2025 оны 4-р сарын 25-наас 12-р сарын 31-нийг дуустал зарласан билээ.
Энэхүү урамшуулалт аяны хамгийн сүүлийн буюу 3 дахь тохирлыг 2026 оны 1-р сарын 8-ны өдөр ХААН Банкны сошиал хуудсаар шууд дамжуулж супер урамшуулал 1 өрөө байр, Geely Coolray автомашин, аяллын эрх, 300,000₮ хадгаламжийн эрх зэргээр 67 харилцагчийг урамшууллаа.
Урамшууллын эзэд нь дараах болзлыг хангасан нийт харилцагчид дундаас тодорсон юм. Үүнд,
- ХААН Банкны карт болон DigiPay аппликэйшнээр хийсэн гүйлгээ 100,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх,
- 6 сар ба түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийнхаа хугацааг сунгах, нэмсэн орлого 100,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх,
- Бизнес эрхлэгчид ХААН Банкны бүх төрлийн ПОС төхөөрөмж дээр бүх төрлийн картаар хүлээн авсан орлого 100,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх автоматаар үүссэн бөгөөд бүтэн жилийн турш 200 харилцагчийг тодруулан, урамшууллаа.
Өмнө нь “Танд талархъя” аяны хамгийн эхний тохирлыг 2025 оны 7-р сарын 8-ны өдөр, удаах тохирол 2025 оны 10-р сарын 8-ны өдөр тус тус ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж байсан билээ.
Ийнхүү 3 удаагийн тохирлоор урамшууллын эзэд болсон эрхэм харилцагчдадаа халуун баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
