Уншиж байна ...

Мөрийтэй тоглоом зохион байгуулж ₮3.1 тэрбумын ашиг олж, мөнгө угаасан этгээдүүдийг баривчилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3.1 тэрбум төгрөгийн ашиг олсон этгээдүүдийг баривчилсан талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал иргэн Э, Д, Н нар нь 2022 оноос хойш мөрийтэй тоглоомын өрөө ажиллуулан нэр бүхий есөн этгээдийг элсүүлж, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан байна.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйл ажиллагаа явуулж олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн эд мөрийн баримтаар эд хөрөнгийг хураан авсныг мэдээллээ.

Мөн тус этгээдүүд нь хууль бусаар олсон ашиг орлогоо нуун далдлах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшин, 4,000 метр квадрат газар, цахим тоглоомын газар худалдан авсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом тоглосноороо өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, үнэт зүйлсээ залилагч нарт алдаж тэдний амьдралын эх үүсвэрийг бий болгож байгаагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт оролцохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

ВИДЕО: