35 хүртэлх насны багш нарт зориулсан "Global Educators Academy" бүрэн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
"AFS Youth Assembly: Global Educators Academy" нь 18-35 насны залуу багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан, дэлхийн иргэншил, соёл хоорондын боловсролын практик ур чадварыг гүнзгийрүүлэх олон улсын бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр юм.
Хөтөлбөр нь онлайн сертификат сургалт болон Швейцарын Женев хотод танхимаар хэрэгжих сургалт, “AFS Youth Assembly”-д оролцох хосолсон бүтэцтэй. Тус хөтөлбөрийг 75 гаруй жилийн туршлагатай, ашгийн бус “AFS” олон улсын байгууллага хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлгээр хэрэгжинэ.
Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага
- Албан болон албан бус боловсролын салбарт ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгч байх;
- 18–35 настай байх;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Дэлхийн иргэншил, залуучуудын манлайлал, Тогтвортой хөгжлийн зорилтуудад сонирхолтой байх;
- Онлайн болон танхимын сургалтад бүрэн хамрагдах боломжтой байх.
Хөтөлбөрийн хугацаа
- Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны гуравдугаар сарын 15
- Онлайн сургалт: 2026 оны зургаадугаар сарын 22 - наймдугаар сарын 2
- Танхимын сургалт, чуулган: 2026 оны наймдугаар сарын 9–15 (Швейцарын Холбооны Улсын Женев хот)
Тэтгэлэгт багтах зардал
- Сургалтын төлбөр
- Байр, ихэнх хоол
- Нислэг болон визийн зардалд $2,000 хүртэлх тэтгэлэг
- “Global Up” онлайн сургалтын хандалт
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
