Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт эхэлсэн билээ.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр өнгөрсөн тэмцээний түрүү бөх озеки Аонишики маэгаширагийн тэргүүн бөх Ёшинофүжигээр хоёр дахь ялалтаа байгуулав.
Мэргэжлийн сүмогийн Дээд зиндаанд 2025 оны гуравдугаар сараас хойш хүч үзэж буй украин сүмоч Күсано нэрээр зодоглож байгаад хожим Ёшинофүжи болсон япон эртэй хоёр удаа таарсан ч ялагдаж байжээ.
Хоёр бөх Дээд зиндаанд өнгөрсөн оны долдугаар сарын тэмцээнд анх таарч байсан бол арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэхдээ Ёшинофүжид ялагдаж байв.
Энэ удаад ч хоёр бөхийн барилдаан сонирхууштай болсон. Удаашруулсан бичлэгээр озеки Аонишикигийн гар дэвжээнд түрүүлж хүрсэн ч өрсөлдөгчийг нь шинитай буюу эсэргүүцэлгүй унасан гэж шүүгч нар үзсэн байна.
Тэмцээний өмнөхөн зүүн өвдгөндөө өвчин мэдэрч байсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн болон баруун мөрний гэмтлийн гэмтэл нь бүрэн эдгэрээгүй байгаа ёкозүна Оносато нар эхний хоёр өдөр дараалан давлаа.
Мөн озеки Котозакүра, секивакэ Киришима Б.Лхагвасүрэн нар эхний хоёр өдөр унаагүй явна.
Энэ сараас Дээд зиндаанд анх удаа зодоглож буй Монгол Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох мөн 2:0 амжилтаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Маэгаширагийн 5 дээр зодоглож буй Тамаваши Б.Мөнх-Оргил мэргэжлийн сүмогийн Дээд зиндаанд 703 дахь ялалтаа байгуулав. Өдгөө 41 настай Б.Мөнх-Оргил Дээд зиндаанд ялалт байгуулсан тоогоороо эхний 10-т жагсдаг билээ. Тэрбээр дахин дөрөв ялахад ёкозүна Мүсашимарүг гүйцэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!