Уншиж байна ...

Монголчуудын амьдралын хэв маягт тохирсон сэтгэл амар сонголт

СУРТАЛЧИЛГАА
44 минутын өмнө
Сурталчилгаа

Өнөөдөр CU конвиниенс дэлгүүр нь зөвхөн өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах цэг байхаа больж, хотын амьдралын хэмнэл, нийгмийн соёл, технологийн шинэчлэлийг нэгтгэсэн дэд бүтэц болон өөрчлөгдөж байна.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд CU конвиниенс дэлгүүр нь дэлхийн жишигт нийцсэн хоол үйлдвэрлэлийн стандартыг Монгол хүний амьдралын хэв маяг, хэрэглээний онцлогтой уялдуулан нутагшуулж, хүнсний аюулгүй байдал, чанарын шинэ түвшнийг тогтоон ажиллаж байна.

зураг
 

CU брэнд нь хэрэглэгчдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, нэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч үйлдвэрүүддээ хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах 50 гаруй нарийвчилсан шаардлага, стандартыг албан ёсоор мөрдүүлдэг.

Эдгээр үйлдвэрүүд нь олон улсын HACCP стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, түүхий эд хүлээн авах үеэс эхлэн үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, улмаар эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх шат дамжлагад чанарын хатуу хяналт, стандарт шаардлагыг чанд сахин ажиллаж, хэрэглэгч бүрд эргэлзээгүй чанар, найдвартай сонголтыг бодитоор мэдрүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

зураг
 

Сэнтрал фүүдс буюу CU-ийн хоол үйлдвэрлэлийн төв нь Blast Chilling буюу хоолыг болгосны дараа огцом хөргөх технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний амт, шим тэжээлийг шинэхнээр нь хадгалж, шинэлэг байдлыг уртасгаж байна. Энэхүү технологи нь хот, хөдөөгийн аль ч салбарт бүтээгдэхүүний чанарыг тогтвортой байлгах суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

CU-ийн хоол үйлдвэрлэлийн төвд шинэхнээрээ үйлдвэрлэгдэн гарсан бүтээгдэхүүнүүдийг Түгээлтийн шатанд Smart GPS monitoring system-ээр хянаж, тээвэрлэлтийн үеийн хурд, бүхээгийн температурыг нарийвчлалтай бүртгэн “хүйтэн хэлхээний горим”-ыг тасралтгүй мөрдөж байна.

зураг
 

Дэлгүүрийн кассын системд нэвтрүүлсэн ухаалаг хамгаалалт нь хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэхээр хөгжүүлэгдсэн. Хугацаа дууссан бүтээгдэхүүний баркодыг уншуулах үед систем анхааруулга харуулж, борлуулах боломжгүй  болдог.

CU конвиниенс дэлгүүр нь Монгол орон даяар 540 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд салбар бүрийг өглөө бүр шинээр бэлтгэсэн бүтээгдэхүүнээр ханган, 365 хоногийн турш тасралтгүй түгээлт хийж байна. Өдөрт дунджаар 60,000 гаруй хоол хэрэглэгчдийн гарт хүрдэг.

зураг
 

Ийнхүү хэрэглэгчид CU конвиниенс дэлгүүрээр үйлчлүүлэх бүрдээ чанар, амт, стандарт хангасан шинэхэн бүтээгдэхүүнийг сэтгэл амар сонгох бүрэн боломжтой.

Цаашид ч CU конвиниенс дэлгүүр нь дэвшилтэт технологи, олон улсын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээнд суурилсан хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, Монгол хүн бүрийн өдөр тутмын амьдралд амттай, найдвартай, ухаалаг сонголтуудыг тогтмол бий болгосоор байх болно.

Сэтгэл амар сонголтоо хий:

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.