Уншиж байна ...

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 1 минутын өмнө
Reuters
Зураг зураг

"Милан Кортина 2026" өвлийн олимпын зохион байгуулах хорооноос орон нутгийн цагаар Ням гарагт олимпын нээлтэд Италийн алдарт дуучин Андреа Бочеллиг оролцох болсныг албан ёсоор зарлав.

Тэрбээр 2006 оны Турины олимпын хаалтын ёслолд оролцож байсан юм.

Өвлийн олимпын нээлтийн ёслол ирэх сарын 6-нд Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд болно. 

"Balich Wonder Studio"-гоос зохион байгуулах нээлтийн ёслолд Америкийн поп од Мэрия Кэри, Италийн дуучин Лаура Паузини нарын алдартнууд оролцохоор болсныг мэдэгдэж байв.

Өдгөө 67 настай поп тенор дуучин А.Бочелли төрөлхийн харааны эмгэгтэй нэгэн байв. 12 настайдаа хөлбөмбөг тоглож байгаад гэмтсэнээр хараагаа бүрэн алдсан ч 1992 оноос урлагийн замналаа эхлүүлсэн түүхтэй. 1994 онд Санремогийн Хөгжмийн наадмын шинэ дуучны ангилалд түрүүлснээр дэлхийд алдартай дуучин болох эхлэлээ тавьсан юм.