Дэлхий даяар мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, бизнесийн ихэнх үйл ажиллагаа дижитал орчинд шилжсэн өнөө үед мэдээллийн аюулгүй байдал бол сонголт биш, зайлшгүй хэрэгцээ болсон. Кибер халдлага өдөр ирэх тусам нэмэгдэж, нэг удаагийн хайхрамжгүй үйлдэл нь компанид төдийгүй хэрэглэгчдийн итгэлийг алдах эрсдэлийг дагуулж байна.
КоллПро ХХК нь байгууллагын дуудлага, мессеж, бүх төрлийн сошиал сувгуудыг нэг платформ дээр нэгтгэсэн омничаннел системийг нэвтрүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг бүрэн нэвтрүүлж “МонСертф” тохирлын үнэлгээний байгууллагаас баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд ханган ажиллаж буйг болон харилцагч байгууллагууддаа найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлж буйг баталгаажуулах чухал үйл явдал билээ. Энэхүү олон улсын стандартыг үйл ажиллагааныхаа шат бүрд системтэйгээр хэрэгжүүлснээр компани болон харилцагч нарт дараах давуу талууд бий болж байна.
ISO буюу Олон Улсын Стандартчиллын байгууллагын судалгаагаар мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн байгууллагуудад томоохон буюу ноцтой хэмжээний мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарах магадлал 60%-иар буурч, зөрчил гарсан тохиолдолд учрах нөлөө, хохирол 50%-иар багассан гэж үнэлсэн байдаг.
Техник хангамж, ажилтнуудын мэдлэг, мэдээлэл, дотоод нөөц, урьдчилан сэргийлэх систем зэрэг мэдээллийн аюулгүй байдлын цогц хамгаалалтад анхаарах нь өнөө цагийн хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болж байна.
КоллПро компанийн хувьд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай үйлчилгээ үзүүлэгч гэдгээ дахин баталгаажуулж харилцагч бүрийн бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа, итгэлцлийг хамгаалахаар мэдээллийн аюулгүй байдал, үйлчилгээний чанараа олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!