Сүүлийн үед цахим орчин, тэр дундаа фэйсбүүк платформд хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа гэх нэрийдлээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр цахимаар сугалаанд оролцож залилуулсан талаарх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх дуудлага, мэдээллээр иргэд фэйсбүүк сүлжээнд нийтлэгдсэн хусдаг сугалаа, үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтыг үзэж, сугалаанд оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсжээ.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнх тохиолдолд залилангийн шинжтэй байдаг тул иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс татгалзах, уг төрлийн шууд дамжуулалт хийж буй цахим хаягийг хаах, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилагчдаас хамгаалахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!