Өнөөдөр Хөвсгөл болон Баянхонгор аймагт газар хөдөллөө
2026 оны нэгдүгээр сарын 8-нд Хөвсгөл болон Баянхонгор аймагт 3.5-4.5 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд өнөөдөр 07:51:15 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 51.40, 100.42
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20км
- Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 61км
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74км
Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт өнөөдөр 12:47:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 45.88 98.81
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс урд зүгт 34км
- Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс баруун хойд зүгт 59км
- Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс баруун урд зүгт 70км байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

