Тайландын Хаант Улсын Засгийн газар өнгөрсөн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
Энэхүү хилээр нэвтрэх цахим хуудас нь өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад албан болон хувийн хэргээр зорчих бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчдийг Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө “https://tdac.immigration.go.th” цахим холбоосоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх мэдээллээ оруулж, баталгаажуулсны дараа хил нэвтрүүлдэг.
Тайландын хилээр нэвтрэх цахим хуудас нь “үнэ төлбөргүй” бөгөөд хилээр нэвтрэх цахим хуудсыг “https://tdac.immigration.go.th” холбоосоор нэвтэрч, мэдүүлнэ үү.
Эх сурвалж: Бангкок дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!