Уншиж байна ...

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 14 цаг 44 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна. 

Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн бусад байгууллагын төлөөллийг оролцуулсан аж.

Монголын түүхийн чухал нэгэн үе Их Монгол Улсын түүхийг улс орон даяар өргөн дэлгэр сурталчлах, нас насныханд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулах, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ойг товойлгон харуулах агуулга, үзэл санааг тусган хэрэгжүүлэх, Их Монгол Улсын түүх, соёлын холбоотой мэдээллийг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олон улсад сурталчилна гэв.