Уншиж байна ...

“Дижитал Концепт” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 9 цаг 59 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Зарласан огноо

2026-01-07

Дуусах огноо

2026-01-22

Захиалагч

Дижитал Концепт ХХК

1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ” төслийн хоолны үйлдвэрт чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгч сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тендер дугаар

Нийлүүлэх бараа

1

ДК-2026-FF-1

Үхрийн цул мах /гуя/

Үхрийн цул мах /хаа/

Үхрийн цул мах /сээр/

1

ДК-2026-FF-2

Зайдас

Сонирхсон этгээдүүд munkhjargal.tse@digitalconcept.mn цахим шуудангийн хаягт 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагийн дотор тендерт оролцох хүсэлтээ ирүүлж бүртгүүлнэ.

Бүртгүүлсэн аж ахуйн нэгжид тендерийн материалыг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл илгээнэ.

2. ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Тендерт оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх;
  • Заасан чиглэлээр сүүлийн 3 (гурав) жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
  • Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай байх;

Тендерийг 2026 оны 01-р сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасны дагуу ирүүлнэ. Тендер шалгаруулалтыг Захиалагч дотооддоо зохион байгуулах бөгөөд зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

3. ТЕНДЕРТ ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Үнийн санал (маягтын дагуу) бүхий албан бичиг
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • НӨАТ төлөгчийн гэрчилгээ
  • Байгууллагын танилцуулга
  • Татварын газрын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Шүүхийн маргаангүй тухай лавлагаа
  • Компанийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл
  • Борлуулалтын орлогын хэмжээ (2023, 2024 он)
  • Санхүүгийн баталгаажуулсан тайлан (2023, 2024 он)
  • Бүтээгдэхүүний шинж чанар, гарал үүслийн тодорхойлолт
  • Мэргэжлийн хяналтын лабораторийн шинжилгээ /Хугацаа нь хүчинтэй, тухайн цаг үеийнх байх/

4. ТОДРУУЛГА

Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага нь тендерийн баримт бичиг авах, мөн энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг дараах хаягаар ирүүлж болно.

Нэр, албан тушаал:

Ц.Мөнхжаргал, Төслийн худалдан авалтын менежер

Утас:

99071323

Имэйл:

munkhjargal.tse@digitalconcept.mn

5. БУСАД

Тендерт оролцогч нь баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүх зардлыг бүрэн хариуцна. 

Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор хүргүүлж буй аливаа баримт бичиг, мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй бөгөөд үнийн санал боловсруулах, ирүүлэхээс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.