Уншиж байна ...

Фукуок руу аялж буй жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор шуурхай утас ажиллуулж эхэлжээ

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 11 цаг 24 минут
iKon.MN
Зураг зураг
Photo Credit: vietnamairlines

Бүгд Найрамдах Вьетнам Улсын Фукуок аралд аялж амрахаар зорин очих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 

Иймд 389/PQ удирдах хорооны Байнгын албанаас Фукуокийн тусгай бүс нутагт гарч буй хууль бус хил дамнасан наймаа, худалдааны луйвар, хуурамч бараа бүтээгдэхүүн, үнийн зөрчил болон бусад хууль зөрчсөн үйлдлийн талаар байгууллага, иргэдээс мэдээлэл, санал хүлээн авах 24/7 шуурхай утас ажиллуулж эхэлжээ.

Энэхүү шуурхай утас нь зах зээлийн үнийг тогтворжуулах, хууль бус худалдааны үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, мөн дотоод, гадаадын жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм байна.

Шуурхай утас: 0916 990 633

И-мэйл: kthdt.phuquoc@angiang.gov.vn

Ажиллах цаг: 24/7 (амралтын өдөр, баярын өдрүүдийг оролцуулан)

Фукуокийн тусгай бүс нутагт үнийн зөрчил, хууль бус хил дамнасан наймаа, худалдааны луйвар, хуурамч бараа бүтээгдэхүүн болон холбогдох бусад хууль зөрчсөн үйлдлийн шинж тэмдгийг илрүүлсэн, ажигласан байгууллага, иргэд дээрх шуурхай утасны дугаарт холбогдоно уу.

Ирүүлсэн бүх мэдээлэл нууцлалтайгаар хадгалагдах бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийн дагуу авсан арга хэмжээний талаар хариу мэдээлэл өгнө гэж Бүгд Найрамдах Вьетнам Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

зураг