Нэгдүгээр сарын 09-12-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв:
Хур тунадас:
- 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав нутгаар,
- 07-нд Хангайн уулархаг нутгаар,
- 08-нд нутгийн зарим газраар,
- 09-нд нутгийн зүүн хэсгээр,
- 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 07-нд Алтайн уулархаг нутгаар,
- 08, 09-нд нутгийн зарим газраар,
- 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 07, 08-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус,
- Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус,
- бусад нутгаар шөнөдөө -23....-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 08, 09-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, 09-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!