2025 оны IV улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.
Иймд өнгөрсөн оны IV улиралд худалдан авалт хийсэн баримтуудаа 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Монголын Татварын Албанаас сануулав.
2025 оны III улирлын буцаан олголтоор 1.3 сая иргэний дансанд 94.8 тэрбум төгрөгийг шилжүүлж, 20,420 иргэн буцаан олголтоосоо 319 сая төгрөгийн татвараа төлж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!