Уншиж байна ...

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн шинийн 1-н хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохионо

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 11 цаг 33 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улирч, гал морин жил гарах гэж байна. 

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо.

Төгсбуянтын зурхайн цаг тооны бичигт дурдсанаар модон могой жилийн өвлийн адаг сарын 30-н буюу битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт тохиож байгаа юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зааснаар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-н буюу хоёрдугаар сарын 18-ны Лхагва, 19-ний Пүрэв, 20-ны Баасан гарагт бүх нийтээрээ амарна.