БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл сунгагдлаа.
Уг зохицуулалт нь 2026 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах CSCA шалгалтын хариуг хүлээж буй иргэдэд материалаа бүрэн бүрдүүлж, хавсаргах боломжийг олгож байгаа гэж Боловсролын Яамнаас мэдэгдлээ.
БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 220 иргэнд тэтгэлэг олгохоо зарлаад байгаа юм. Тодруулбал БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах нийт 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид шинээр тэтгэлэг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!