Уншиж байна ...

45 настай нэрт теннисчин Венус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд цагаан хуудсаар оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
26 минутын өмнө
Reuters
Зураг зураг

АНУ-ын алдарт теннисчин Венус Уильямс тун удахгүй нээлтээ хийх Австралийн нээлттэй тэмцээнд цагаан хуудсаар оролцох болсныг зохион байгуулагчид нь өнөөдөр мэдэгдэв.

Ингэснээр 45 настай теннисчин бүсгүй сүүлийн таван жилд анх удаагаа ногоон тивийн Их Дуулгад оролцох болжээ.

Их Дуулгын долоон цомтой эгч Уильямс хамгийн сүүлд 2021 онд тус тэмцээнд оролцож, хоёрдугаар тойрогт Италийн Сара Эрранид дийлдсэн юм.

Тэрбээр Австралийн Их Дуулгад 21 удаа оролцохдоо цом өргөж байгаагүй. Хамгийн өндөр амжилт нь 2003, 2007 онд аваргын төлөө үлдээд дүү Серенадаа ялагдсан билээ.

Ингэснээр Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцож буй хамгийн ахмад эмэгтэй теннисчин болж буй. Түүнээс өмнө Японы Кимико Датэ 44 насандаа буюу 2015 онд тус тэмцээнд хүч сорьж байв.