Уншиж байна ...

Шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялалд гадаадын 400 гаруй жуулчин хамрагджээ

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Шинэ оны анхны нар харах галт тэрэгний аяллыг “Улаанбаатар төмөр зам” ХНН амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар-Багахангай өртөө хооронд аялдаг энэ удаагийн аялалд гадаад дотоодын нийт 500 орчим хүн оролцсон байна. Нар харах аялалд АНУ-ын болон Японы Элчин сайдын Яамны ажилтнуудаас гадна япон, солонгос, хятад, канад, тайвань, малайзын жуулчид оролцжээ.

Тэр дундаа японы 324 жуулчид оролцсон нь нийт аялагчдын талаас илүү хувийг эзэлж байв. Аяллын үеэр галын наадам зохион байгуулж, цам харайж, ардын урлагийн тоглолт үзүүлсэн нь жуулчдын сонирхлыг ихэд татаж байлаа.

Шинэ оны нар харах аяллыг “УБТЗ” ХНН 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа бренд болсон аялал юм хэмээн тус нийгэмлэгээс мэдээллээ. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.