Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд бэлэн байдлыг хангах зорилгоор төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1,426 алба хаагч, 680 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.
Дээрх хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдлийн нийт 20 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ба төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангажээ. Нийт дуудлагын 19 нь объектын гал түймрийн дуудлага байсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!