Уншиж байна ...

Нэгдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 01.10-ны Бямба гарагт 11:00 цагт Талх-Чихэрийн хэвийн боовны баяр Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
  • 01.11-ний Ням гарагт 13:00 цагт Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 01.13-ны Мягмар гарагт 13:00 цагт Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 01.17-ны Бямба гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
  • 01.18-ны Ням гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
  • 01.23-ны Баасан гарагт 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 01.24-ны Бямба гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/,
  • 01.31-ний Бямба гарагт 13:00 цагт Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
зураг
 
Монголын Үндэсний Бөхийн Холбоо