Уншиж байна ...

Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв

СУРТАЛЧИЛГАА
11 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Эрхэм хүндэт харилцагчид, хувьцаа эзэмшигчид, Төрийн банкны хамт олон Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!

Шинэ он бол итгэл талархал, хүсэл мөрөөдөл, шинэ боломжийг нэгэн дор авчирдаг онцгой мөч билээ. Харилцагчдын маань итгэл найдвар, хувьцаа эзэмшигчдийн бат бөх дэмжлэг, ажилтан бүрийн чин сэтгэл, тууштай хөдөлмөр нэгэн зүгт нэгдэж улиран одож буй оныг бид хамтдаа амжилтаар дүүрэн бичиж үлдээлээ.

Түүх болон үлдэж буй 2025 он Төрийн банкны хувьд хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байлаа.

Энэ онд Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд 200 сая ам.долларын бондыг амжилттай гаргаж, “Каргилл” олон улсын байгууллагаас 45.0 сая ам.долларын  эх үүсвэр татан гадаад зах зээл дэх нэр хүнд, итгэлцлээ шинэ түвшинд хүргэж, урт хугацааны тогтвортой эх үүсвэр татах бодит боломжийг бүрдүүллээ. Энэхүү амжилт нь зөвхөн санхүүгийн үзүүлэлт бус, Монгол Улсын банк санхүүгийн салбарын чадавх, Төрийн банкны итгэл даах чадварыг дэлхийд харуулсан чухал алхам байв.

Үүний зэрэгцээ Төрийн банкны нийт актив 350 тэрбум төгрөгөөр өсөж, 6.6 их наяд төгрөгт хүрлээ. Улмаар нийт зээлийн багцаа 20 хувиар, ногоон зээлийн багцаа 117 хувиар тэлсэн амжилт нь орон даяар тархан үйл ажиллагаа явуулж, 500 орчим салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая гаруй харилцагчдынхаа итгэлийг өдөр тутмын бодит үр дүнгээр баталгаажуулж буй нэр төрийн хэрэг билээ.

Мөн түүнчлэн банкны 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 төгрөгийн ногдол ашиг олгосон нь хувьцаа эзэмшигчдэдээ өгсөн бодит үнэ цэнэ байв. Мөн “Бизнесийн ногоон зээл”, “Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээл”, "Ногоон орон сууцны зээл", “Ногоон харилцах”, “Малчны цахим зээл”, “Байгууллагын кредит карт”, “Платинум кредит карт”, ‘Санхүүгийн түрээс” “Гялс даатгал” аппликэйшн зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдад илүү хүртээмжтэй, дижитал үйлчилгээг санал болголоо.

Эдгээр амжилт нь үндэсний хэмжээний банкны бат бөх байр суурь, маргаашийн итгэл найдварын эхлэл болж, харилцагчдын маань итгэлд тулгуурласан хөгжил, амжилтын гэрч нь болж байна.

2025 он бидний хувьд зөвхөн санхүүгийн өсөлтөөр зогсохгүй, нийгэм, байгаль орчинд оруулсан бодит хувь нэмрээ үнэлүүлсэн бахархам жил байлаа. Төрийн банк байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр манлайлж, “Ногоон барилгын манлайлагч байгууллага – 2025”, мөн “Тэрбум мод” сангийн “Шилдэг дэмжигч банк”-аар шалгарсан нь бидний тогтвортой хөгжлийн талаарх зорилго, амлалтыг бататгасан чухал үнэлгээ болсон юм.

Мөн байгууллагын засаглал, дотоод соёл, эрсдэлгүй, аюулгүй ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018”, “Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022”, “Эрсдэлийн менежментийн ISO 31000” стандартуудыг нэвтрүүлсэн нь ажилтан, харилцагчдын аюулгүй байдлыг баталгаажуулах, мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, эрсдэлийг тогтвортой удирдах боломжийг бүрдүүлж байна. Тус олон улсын стандартуудын хэрэгжилт нь Төрийн банкны найдвартай, хариуцлагатай байдлыг улам бататгаж, харилцагчдын итгэлд тулгуурласан үйл ажиллагааг бэхжүүлж байна.

Ирж буй 2026 онд бид харилцагчдынхаа итгэлийг улам бататган, илүү хүртээмжтэй, илүү хариуцлагатай үнэ цэнийг хамтдаа бүтээх болно.

Та бүхэн маань шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Итгэл төгс-Ногоон ирээдүй

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.