Уншиж байна ...

Египетийн хөлбөмбөгчин Рамадан Соби залилангийн хэргээр нэг жилийн хорих ял сонслоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
22 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Египетийн хөлбөмбөгчин Рамадан Собиг залилангийн хэргээр шүүхээс нэг жил хорих оноосон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн улиралд Египетийн "Пирамид" багийн хамт Африкийн Аваргуудын лигт түрүүлсэн 28 настай довтлогч эр зочид буудал ажиллуулах болон аялал жуулчлалын бизнес хийх зорилгоор шалгалт өгөхдөө бичиг баримт хуурамчаар үйлдсэн, өөрийнхөө оронд өөр хүнийг шалгалтад оруулсан гэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэж өнгөрсөн долдугаар сард түүнийг баривчилсан юм.

Энэ хэрэгт дөрвөн хүнийг буруутгасан бөгөөд Р.Соби болон өөр нэг этгээдийг нэг жилийн хорих ял, мөрдөн байцаалтын явцад оргосон шүүгдэгчид 10 жилийн хорих ял оноожээ. Харин нэг иргэнийг уг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн байна.

Р.Собиг допинг хэрэглэсэн гэж үзсэн тул өнгөрсөн арваннэгдүгээр сард шүүхээс түүний тамирчин байх эрхийг нь дөрвөн жилээр хассан билээ.

Тэрбээр Египетийн шигшээ багт 37 тоглолтод оролцсон нэгэн. "Пирамид" руу буцахаас өмнө Английн Премьер лигт тоглож байсан юм.