Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ноос зохион байгуулдаг Түргэн болон Түргэвчилсэн (Rapid, Blitz) тоглолтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 25-наас 30-ныг дуустал Катарын Доха хотод боллоо.
Нийт 1 сая еврогийн шагналын сантай энэ удаагийн тэмцээнд нээлттэй ангилалд Норвегийн Магнус Карлсен рапид болон блиц төрөлд ээлжит түрүүгээ авсан юм.
Ийнхүү 35 настай шатарчин эр рапид төрөлд зургаа дахь, блиц төрөлдөө ес дэх аваргын цомоо өргөж буй аж.
Эмэгтэйчүүдийн ангилалд рапид төрөлд Оросын их мастер Александра Горячкина түрүүлсэн бол блицэд Казахстаны их мастер Бибисара Асаубаева өнгөллөө.
Манай улсаас эмэгтэйчүүдийн ангилалд рапид төрөлд
Харин блиц төрөлд
Тэгвэл эрэгтэйчүүдийн буюу нээлттэй ангилалд рапид төрөлд С.Ган-Эрдэнэ 7 оноогоор 94 дүгээрт бичигдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!