Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг Засгийн газар баталсан байна.
Уг төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг дөнгөж сая баталлаа.
Тус ажлын төлөвлөгөө нь дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Инфляцын дарамтыг арилгасан орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн үйл ажиллагаанд иргэдийн орлогыг дэмжих ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ гэдгийг тусгасан.
Тодруулбал
2012 онд Засгийн газрын 218 дугаар тогтоолоор "Эрдэнэс Монгол" ХХК-д давуу эрхтэй хувьцааг Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалтыг тусгасан байдаг. Гэвч өнгөрсөн 14 жилийн хугацаанд давуу эрхтэй хувьцаанаас ногдол ашгийг хуваарилж байгаагүй.
Бортээг, Олон-Овоот зэрэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэлх төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар олгох шийдвэрийг гаргалаа. Үүнд 1.8 сая иргэн хамрагдаж байгаа бөгөөд
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан бас нэг шийдвэр бол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх байлаа" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!