Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоолыг баталжээ.
Ингэснээр 2026 онд өндөр насны тэтгэврийг 80,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэв.
Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!