ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/31-НД НИЙТЛЭГДСЭН
Манай улсад 90 хүртэл хоног жуулчлах БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх хугацааг сунгав
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн.
Визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл болголоо.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
