СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурханы халдвар давхар авч нас баржээ
Хэсэгтээ намжаад байсан улаанбурхан өвчний халдвар дахин бүртгэгдэж эхэлсэн байна.
Тодруулбал 24 цагийн хугацаанд улаанбурхан өвчний 14 тохиолдол батлагдаад байгааг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас өчигдөр мэдээлэв.
Байршлаар нь авч үзвэл
- Дорнод аймагт найм,
- Улаанбаатар хотод тав,
- Хэнтий аймагт нэг тохиолдол батлагджээ.
Түүнчлэн найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурханы халдвар давхар авч нас барсан харамсалтай тохиолдол гарсан байна.
Иймд иргэд та бүхэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маскаа зүүж, гарын ариун цэврийн дэглэм сахихыг ЭМЯ-наас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
