Уншиж байна ...

"2026 оны нэгдүгээр сард Оросын талаас авах шатахууны тоо өмнөх сарынхтай харьцуулахад 60 орчим хувиар нэмэгдсэн. Ингэснээр нийлүүлэлт тогтворжино"

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж Үйлдвэр Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус яамны дэд сайд Б.Энхтүвшин "2025 оны сүүлийн өдрийн байдлаар манай улсад

  • 78,061 тонн АИ92,
  • 4,795 тонн АИ95
  • 201,458 тонн дизелийн түлш,
  • 11,267 тонн онгоцны түлш байна.

Одоогоор замд бас 10,000 гаруй тонн ирж буй. Ингээд тооцвол 2025 оны арванхоёрдугаар сарын нийлүүлэлт 100 хувь биелж байна. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт хэвийн байгаа тул шатахууны оочер дараалал багассан гэдэгт итгэлтэй байна.

Бид нар 2026 оныхоо нэгдүгээр сарын захиалгаа хийчихсэн. Оросын талаас 136,470 тонн АИ92 болон АИ95 бензинийг захиалсан. Энэ нь өнгөрсөн сарынхтай нь харьцуулахад 60 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг.

Дизелийн түлш 148,000 захиалсан байгаа. Тиймээс шатахууны нийлүүлэлт ирэх оны эхний хоёр сард тогтвортой байна гэдгийг онцолъё" гэсэн юм.