Иргэдээс энэ онд нийслэлийн шуурхай удирдлагын алба (11310005), нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн амьтны тухай 205 удаагийн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу 29 зүйлийн 215 бодгаль ховор болон элбэг тархацтай зэрлэг амьтдад шаардлагатай арга хэмжээ авч 36 амьтныг асран тэнхрүүлж, 17 амьтан эмчилгээ авах боломжгүй хорогдож, 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьсан болохыг мэдээллээ.
Эдгээрийг төрлөөр нь ангилбал:
Авран хамгаалсан амьтдаас халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд мөлхөгч амьтад (могой) илүүтэй бэртэж гэмтэх, эндэх нь их байна.
Нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсийн зусланд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь UCS03048:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хотын стандартад нийцсэнээс бусад төрлийн хайс, хашаа барихыг өмчийн хэлбэр үл харгалзан нийтээр дагаж мөрдөхийг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!