Уншиж байна ...

Капитрон банкны Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

ikon.mn
Өчигдөр 19 цаг 47 минут
IKON.MN
Зураг зураг

Он цагийн хүрд нэгэн шинэ хуудсаа нээж, амжилт бүтээлийн гэрэл гэгээ улам бүр тэлсэн шинэ он, шинэ цагийн торгон мөч айсуй. Энэхүү өөдрөг сайхан цаг үеийг угтан Капитрон банкны хүндэт харилцагчид, хөрөнгө оруулагчид, итгэлт түншүүд, үнэ цэнтэй ажилтнууд болон эрхэм монгол түмэндээ ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.   

2025 он Капитрон банкны хувьд үүсэн байгуулагдсаны 24 жилийн ой тохиосон, өнгөрсөн хугацааны ололт амжилтаа бататган дүгнэсэн, ирээдүйн тогтвортой өсөлтийн сууриа улам бүр бэхжүүлсэн утга төгөлдөр, онцгой жил боллоо.  

Энэ хугацаанд бид найдвартай, тогтвортой үйл ажиллагаагаараа харилцагчид, түншүүдийнхээ итгэлийг улам бататгаж, санхүүгийн салбарт эзлэх байр сууриа дархлан хадгалсаар ирсэн билээ. Бид Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад ес дэх жилдээ дараалан шалгарч, цаашдын санхүү, үйл ажиллагааны тогтвортой өсөлтөө хангах зорилгоор дүрмийн сангаа 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь банкны санхүүгийн чадавх, бизнесийн цар хүрээг тэлэх стратегийн чухал алхам болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.   

Манай хамт олон банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг бүрэн цахимжуулах бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгон, нийгмийн сайн сайхан, ирээдүйн үнэт баялаг болсон боловсролын салбар, тэр дундаа математикийн боловсролыг дэмжих олон санаачилгыг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Түүнчлэн эх орныхоо эдийн засгийн тулгуур багана болсон баялаг бүтээгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгойлон анхаарч, тэдний өсөлт хөгжилд санхүүгийн бат түшиг байх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлсэн бахархалт он байлаа.

Цаашид бид дэлхийтэй хөгжлийн жимээр ижилсэн олон улсын хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлж, харилцагчид, түнш байгууллагуудтайгаа харилцан ашигтай, урт хугацааны, бат бэх түншлэлд тулгуурлан хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэхэд онцгой анхааран ажиллах болно.

Ирж буй 2026 онд хамтын хүч, харилцан итгэлцэл, хариуцлагатай манлайллыг эрхэмлэн, ирээдүйн амжилтын шинэ хуудсыг хамтаар нээж, илүү өндөр оргил, өргөн уудам боломжийн зүг итгэл төгс урагшилна гэдэгт бүрэн итгэлтэй байна.    

Энэхүү мэндчилгээг уншин буй та бүхэн маань шинэ ондоо эрүүл энх, амар амгалан, аз жаргал дүүрэн байж, ажил үйлс тань өөдрөг амжилтаар арвижин, өнөд дэвжин дэлгэрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.  

Шинэ он та бүхэнд сайн сайхан бүхний эхлэл байх болтугай.

 

 

Хүндэтгэсэн,

Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б. Үүрцайхбаатар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.