Уншиж байна ...

ШУТИС-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль(ШУТИС) болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран ШУТИС-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах ШУТИС - Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Тус сургууль ашиглалтад орсноор жилд 3,000 инженер бэлдэх боломжтой болох тооцооллыг өмнө нь Боловсролын сайд танилцуулж байв.