Уншиж байна ...

Мобиком дэвшилтэт AI чатбот болох “mobiAI”-ийг албан ёсоор нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
13 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком Корпораци технологийн хөгжлийг хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд илүү ойртуулах зорилгоор mobiAI хэмээх шинэчилсэн хиймэл оюун ухаант туслахыг mobicom апп болон вэбээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.

Шинэ mobiAI нь OpenAI, Google Gemini, Perplexity AI зэрэг олон улсын шилдэг хиймэл оюун ухааны системүүдийн түвшний хүчин чадлыг нэгтгэсэн бөгөөд илүү хурдтай, нарийвчлалтай, ухаалаг хариулт өгдгөөрөө онцлог юм. Түүнчлэн Мобикомын Ухаалаг дата багцтай хослон ажиллаж, хэрэглэгчид дэлхийн стандартад нийцсэн AI үйлчилгээг илүү хямд үнээр ашиглах боломжтой боллоо.

mobiAI-ийн шинэ боломжууд

Шинэчлэгдсэн үйлчилгээ нь дараах өргөн хүрээний үйлдлүүдийг багтаана. Үүнд:

  • Desktop version
    Компьютероос хандан ашиглах боломжтой.
  • Voice mode
    Дуу хоолойгоор харилцах боломжтой.
  • Deep research
    Гүнзгий судалгаа буюу өгсөн асуултыг олон тал, хүрээгээр судлуулах боломжтой.
  • Image generation, library, sharing function
    Зураг боловсруулах, боловсруулагдсан зургийг санд хадгалах мөн бусадтай хуваалцах боломжтой.
  • Чат түүх хадгалах
    Таны өмнөх харилцсан чат хадгалагдан үлдэнэ. Мөн харилцан яриаг үргэлжлүүлэх болон дахин сэргээх боломжтой байна.

Үйлчилгээ нь Энгийн хувилбар болон Премиум хувилбар гэсэн хоёр төрөлтэй. Премиум хувилбартай хэрэглэгчид дээрх бүх нэмэлт боломжуудыг бүрэн ашиглах боломжтой бөгөөд Ухаалаг дата багцыг идэвхжүүлснээр 30 хоногийн турш mobiAI Premium эрх нээгдэнэ.

1. mobiAI гэж юу вэ?

mobiAI нь OpenAI-ийн GPT-5, GPT-4o, GPT-3.5, GPT-3-mini, Google-ийн Gemini 2.5 Pro/Flash болон Perplexity-ийн Sonar Pro зэрэг хүчирхэг загваруудыг хослуулан ажилладаг, олон үйлдэлтэй AI туслах юм.Хэрэглэгчийн асуултад хариулах, мэдээлэл хайх, бичвэр боловсруулах, санаа гаргах гэх мэт олон төрлийн ажлыг гүйцэтгэнэ.

mobiAI нь энгийн болон премиум хувилбартай. Премиум хувилбарыг Ухаалаг дата багцаар дамжуулан идэвхжүүлнэ.

2. mobiAI Премиум-ийг хэрхэн ашиглах вэ?

Мобиком апп-ын Дата авах цэсээс Ухаалаг дата идэвхжүүлснээр 30 хоногийн mobiAI Премиум ашиглах эрх үүснэ.

mobiAI энгийн хувилбарыг ашиглаж буй хэрэглэгч чат руу ороход худалдаж авах дата багцыг санал болгох цонх гарч ирэх бөгөөд сонгосон датагаа авснаар премиум эрх автоматаар идэвхэжнэ.

3. Тусгай зориулалтын туслахууд

Хэрэглэгчийн ажлыг хялбарчлах зорилгоор mobiAI нь 12 төрлийн тусгай туслахтай. Эдгээр нь:

  • текст товчлох
  • сошиал постын тайлбар бичүүлэх
  • үг үсгийн алдаа шалгуулах зэрэг урьдчилсан тохиргоотой, шууд ашиглаж болох функцүүд юм.

4. Зураг ба файл оруулах боломж

Зураг болон DOC, PDF зэрэг өргөн хэрэглээний файлуудыг оруулж болно.

Зургаас зураг гаргах, зураг хадгалах боломжтой. (Устгах боломжгүй)

5. Вебээс хайх горим

mobiAI-ийн зүүн доод буланд байрлах “Вебээс хайх” товчийг идэвхжүүлснээр таны хүсэлтэд хариулахдаа Perplexity AI-г ашиглан интернэтээс хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хайж өгнө.

6. Премиум хувилбарт багтах боломжууд

  • Desktop version- Та өөрийн компьютероос хандан ашиглах боломжтой.
  • Voice mode- өөрийн дуу хоолойгоор харилцах чадвартай.
  • Deep research- Гүнзгий судалгаа буюу өгсөн асуултыг олон тал, хүрээгээр судлах боломжтой.
  • Image generation, library, sharing function- Та зураг боловсруулах, боловсруулагдсан зургийг санд хадгалах мөн бусадтай хуваалцах боломжтой.
  • Chat history- Таны өмнөх харилцсан чат хадгалагдан үлдэнэ. Мөн харилцан яриаг үргэлжлүүлэх болон дахин сэргээх боломжтой байна

7. mobiAI ашиглахад анхаарах зүйлс

Зарим тохиолдолд төөрөгдөлтэй хариулт өгөх боломжтой тул чухал мэдээллийг нягталж шалгаарай.

8. mobiAI ба Ухаалаг дата хүчинтэй байх хугацаа

Ухаалаг дата багц идэвхэжсэн даруй mobiAI Премиум эрх идэвхэжнэ.

Хэрэв хэрэглэгч Ухаалаг дата багц идэвхтэй байх хугацаанд нэмэлтээр ухаалаг дата багц авах тохиолдолд mobiAI Премиум нь нэмэлт авсан Ухаалаг багц идэвхтэй болсон хугацаагаар сунгагдана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.