Уншиж байна ...

“ТЭГРИ МЭД” амралт сувиллын газар нийгмийн хариуцлагын хүрээнд 10 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“ТЭГРИ МЭД” амралт сувиллын газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд ханиад томуу, халдварын эрсдэл нэмэгдсэн энэ үед хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлэх, дархлаа, эрүүл мэндийг дэмжих зорилгоор агаарын бохирдол өндөр бүсэд байрлах дараах 10 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлалаа.

Хандивласан цэцэрлэгүүд:

  • Баянхошуу 227-р цэцэрлэг
  • Баянхошуу 78-р цэцэрлэг
  • Хайлааст 56-р цэцэрлэг
  • Хайлааст 126-р цэцэрлэг
  • Дамбадаржаа 175-р цэцэрлэг
  • Дамбадаржаа 159-р цэцэрлэг
  • Налайх 208-р цэцэрлэг
  • Налайх 153-р цэцэрлэг
  • Сонгинохайрхан 176-р цэцэрлэг
  • Сонгинохайрхан 125-р цэцэрлэг
зураг
 
зураг
 

ТЭГРИ МЭД гэж юу вэ?

Тэгри Мэд нь амралт болон сувиллын цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд уламжлалт анагаах ухаанд суурилсан эмчилгээ, сувилгаа, амралтын үйлчилгээг нэг дор санал болгодог. Манай үндсэн үйл ажиллагаа нь хоёр чиглэлтэй. Үүнд:

  1. Сувиллын үйлчилгээ - Сувиллын журмаар үйлчлүүлж байгаа тохиолдолд зүү төөнүүр, усан эмчилгээ, бариа засал зэрэг Дорнын анагаах ухаанд суурилсан эмчилгээ, сувилгааг мэргэжлийн багийн хяналт дор хийж гүйцэтгэдэг.
  2. Амралтын үйлчилгээ - Амралтын горимоор үйлчлүүлж буй зочдод зочид буудлын тав тухтай үйлчилгээ санал болгохын зэрэгцээ уламжлалт анагаах ухаанд суурилсан арьс, үс арчилгаа зэрэг салоны үйлчилгээг авах боломжтой.
зураг
 
зураг
 

Танай үйлчилгээ насны хувьд хэнд зориулагдсан бэ?

Манай үйлчилгээ бүх насныханд зориулагдсан. Хүүхдүүдэд дархлаа дэмжих тусгай багцыг санал болгодог бол насанд хүрэгчдэд ядаргаа тайлах, харшлын эсрэг болон бие махбод, оюун санааны байдалд нь тохирсон үйлчилгээг зөвлөдөг. Үйлчлүүлэгч бүрийн сонирхолд нийцсэн орчныг бүрдүүлэх үүднээс ресторан, кино театр, дэлгүүрийг нэг дор цогцлоосон. Мөн гаднах талбайд сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай, бясалгалын замтай.

зураг
 

“Тэгри Мэд”-ийн онцлог

“Тэгри Мэд” амралт, сувилал нь олон жилийн дадлага туршлагатай, мэргэжлийн эмчилгээний баг хамт олонтойгоор уламжлалт анагаах ухааны ололт амжилтыг дэвшилтэт тоног төхөөрөмж, орчин үеийн эмчилгээний арга барилтай хослуулан өндөр зэрэглэлийн амралт, сувиллын цогц үйлчилгээг санал болгодог. Манай сувилал нь Улаанбаатар хоттой ойр байршилтай, нэгэн зэрэг 100 хүнд амралт, сувиллын эмчилгээ, үйлчилгээг жилд 356 хоногийн турш тасралтгүй үзүүлэх хүчин чадал бүхий томоохон төв юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны талаар?

“Тэгри Мэд” амралт, сувилал нь үйл ажиллагааныхаа нэг чухал чиглэл болгож хүүхдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих ажлыг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 12-р сард амрагч, сувилуулагчдын хүүхдүүдэд зориулсан “Бүтээлч баатрууд” нэртэй 15 хоногийн тусгай хөтөлбөрийг зохион байгуулсан.

зураг
 

Уг хөтөлбөр нь өвлийн улиралд, ялангуяа агаарын бохирдол, ханиад томууны тархалт нэмэгддэг энэ үед хүүхдүүдийн дархлааг дэмжих, шинэ зүйлсийг туршиж үзэх боломж олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, амралтын хугацааг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн 15 хоногийн турш өдөр бүр сонирхолтой сургалт, үйл ажиллагаатай хөтөлбөр юм.

Бид “Бүтээлч баатрууд”  хөтөлбөрөөс нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдол өндөр бүсэд байрлах 10 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлаж, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг дэмжин ажиллалаа.

Хүүхдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих энэхүү алхам нь өвлийн улиралд, ялангуяа агаарын бохирдол өндөр, халдварын эрсдэл нэмэгддэг үед хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөлөөр хангах анхан шатны бодит дэмжлэг болж чадсан гэдэгт бид итгэлтэй байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.