Уншиж байна ...

Өмнөд Солонгосын сөрөг хүчний парламентын гишүүн гэргийн хамт тэргүүн хатагтай асанд авлига өгсөн хэрэгт буруудав

С.Мөнхцэцэг, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асны хэргийг шалгаж байгаа тусгай прокурорын баг өчигдөр тус улсын сөрөг хүчин болох Ард Түмний Хүч намын хууль нэг тогтоогчийг гэргийнх нь хамт авлигын хэрэгт буруутгаж байгаагаа зарлажээ.

Гишүүн Ким Ги Хён нь 2023 оны гуравдугаар сард намын даргаар сонгогдсоныхоо дараахан гэргийн хамт тухайн үеийн тэргүүн хатагтай Ким Кон Хитэй уулзахдаа “Roger Vivier” брэндийн 2.6 сая воны ($1,760) үнэтэй гар цүнх бэлэглэсэн юм байна.

Өнгөрсөн сард тусгай прокурорын багийнхан тэргүүн хатагтай асны гэрт нэгжлэг явуулахдаа уг цүнхийг, хууль тогтоогчийн гэргийн гараараа бичсэн талархлын захидалтай хамт олж байжээ.

Гишүүн Ким бэлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн ч үүнийг авлига биш, нийгмийн харилцаанд байдаг хүндэтгэлийн энгийн хэлбэр хэмээн тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Yonhap News