Баасан гарагт Япон улсын төв бүсийн үйлдвэрт нэг этгээд найман хүнийг хутгалж, долоон хүнийг химийн бодисоор гэмтээсэн халдлага үйлдсэнийг цагдаагийн албаныхан мэдээлжээ.
Ямар сэдлээр ийм халдлага гарсан нь одоогоор тодорхойгүй байна.
Токио хотоос баруун зүгт оршдог Шизүока мужийн Мишима хотод байрлах автомашины дугуйн Yokohama Rubber Co компанийн үйлдвэрт уг хэрэг гарчээ.
Хутгалуулсан хүмүүсийн тавынх нь биеийн байдал хүнд байгаа бол цайруулагч шингэн бодис бие дээрээ цацуулсан долоон хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг Фүжисан Нанто гал сөнөөх алба мэдээлсэн байна.
Шизүока мужийн цагдаагийн газар уг хэрэгт холбогдуулан 38 настай эрэгтэйг баривчилснаа бас мэдээлжээ.
Уг этгээд ангийн хутгаар зэвсэглэж, хийн баг зүүсэн байсныг Асахи сонин мөрдөн байцаалтын эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Япон улсад галт зэвсгийн хяналт хатуу, хүчирхийллийн чанартай гэмт хэрэгт ховор гардаг боловч сүүлийн жилүүдэд хутгаар зэвсэглэсэн халдлага хэд хэдэн удаа гараад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!