Уншиж байна ...

Үйлчилгээний байгууллагын өрөөнд харах, сонсох нууц төхөөрөмж суурилуулан иргэдийн эмзэг мэдээллийг цуглуулж байжээ

Г.Мөрөн, iKon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагын өрөө, тасалгаанд нууц харах, сонсох төхөөрөмж суурилуулан иргэдийн эмзэг мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн таслан зогсоож шалгаж эхэлсэн байна.

Тухайн хүмүүст Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн "Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн", 13.10-2.1-ийн "Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг цахим хэрэгсэл ашиглаж хууль бусаар олж авсан" гэх заалтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж.

Дуу, дүрсний мэдээлэл, өгөгдөл баримт сэлтийг нууцаар цуглуулах, дамжуулах, хүлээн авах төрлийн техник хэрэгслийг борлуулах, олж авах, ашиглах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэхийг хууль, хяналтын байгууллагаас санууллаа.