Уншиж байна ...

Ханбогд кашимер ХХК 2025 оны Шилдэг Экспортлогч Энтрепренёр боллоо

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 36 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны шилдэг, онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренёр 2025”, Меркури цом гардуулах ёслолын ажиллагаа 28 дэх жилдээ зохион байгуулагдаж тус хүндэтгэлийн ёслолд Ханбогд кашимер ХХК 2025 оны ЭКСПОРТЛОГЧ ЭНТРЕПРЕНЁР номинацид шилдгээр тодорлоо.

Нүүдэлчин өв соёлыг орчин цагийн инновацтай хослуулсан мөнхийн, тансаг загвараар дамжуулан хүн, амьтан, байгальд хайртай тогтвортой, энэрэнгүй нийгмийг бий болгох уриатай Ханбогд кашимер компани нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг 27 жилийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос, Канад, Америк, зэрэг 20 гаруй улсуудад бэлтгэн нийлүүлж түүхий эд бэлтгэлээс эдүүгээг хүртэл  шинэ тутамд хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийцүүлэн тууштай, тогтвортой үйл ажиллагаа явуулахын сацуу 700 гаран ажилтныг тогтвортой ажлын байраар хангаж, жилд 1500 гаруй тонн самнасан ноолуур боловсруулах түүнчлэн 300,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн 300,000 ширхэг нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, Монгол улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх иж бүрэн цогц үйлдвэрийг бий болгож, хөнгөн үйлдвэрийн салбартаа тогтвортой хөгжил, ногоон үйлдвэрлэлийг бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх, байгаль орчин, нийгэм эдийн засгийн тэнцвэрийг хадгалахыг зорин ажиллаж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Ханбогд кашимер компани нь:

  • 2019 онд Онцлох Арван Аж Ахуйн нэгж энтрепренёр,
  • 2021 онд Оны Шилдэг Аж Ахуй нэгж энтрепренёр,
  • 2022 онд Оны Шилдэг Экспортлогч энтрепренёр,
  • 2023 онд Шилдгийн Шилдэг Аж Ахуйн нэгж Гран-При Алтан Меркури цомын эзэн,
  • 2024 онд Шилдэг Аж Ахуйн Нэгж ба Экспортлогч энтрепренёр,
  • 2025 онд Шилдэг Экспортлогч энтрепренёр тус тус хүртлээ.  

Өрнүүн их амжилтаар шинэ оноо угтаж буй, Ханбогд кашимер ХХК-ийн нийт үйлчлүүлэгч, харилцагчид, итгэлт түншүүд нийт ажилчдадаа Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.