Уншиж байна ...

“Бүүвэйхэн” брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд 1,500 ширхэг 5D маск хандивлав

ikon.mn
3 цаг 35 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“БҮҮВЭЙХЭН” живх нь Монгол хүүхдийн биеийн болон уур амьсгалын онцлогт тохируулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн материал, орц найрлага бүхий ОЮУНЫ ӨМЧӨӨР БАТАЛГААЖСАН үндэсний брэнд юм. Хүүхдийн арьсанд харшил өгөхгүй 100% ургамлын гаралтай материал ашигладаг бөгөөд 5 жилийн турш хийгдсэн судалгааны үндсэн дээр 2022 оноос эхлэн худалдаанд гарч ээжүүдийн үнэнч туслах болсоор өнөөдрийг хүрчээ.

зураг
 

Тус брэндийн хамт олон энэ оны төгсгөлд шинэхэн бүтээгдэхүүн болох ХҮҮХДИЙН 5D МАСКИЙГ худалдаанд гаргасан бөгөөд ханиад томууны энэ улиралд хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болж чаджээ. Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе 12-р сарын дунд үед зонхилдог бөгөөд ханиад томуунаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол зориулалтын маскийг хэрэглэж хэвших юм.

“Бүүвэйхэн” брэндийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд живх тус бүрээс 10 төгрөгийг бяцхан хүүхдүүдэд хайр түгээх зорилгоор сайн үйлсийн аянд хандивладаг бөгөөд энэ жил шинэхэн бүтээгдэхүүний дээжээс “Баянгол” дүүргийн эрүүл мэндийн төв болон “Чингэлтэй” дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тус тус 1500 ширхэг маскийг хандивласан байна.

5D маскийн давуу тал нь амны хэсэгтээ бөмбөгөр учир агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх ба хүүхдийн хамар, хацрын хэлбэрт тохируулан хийгдсэн, чихний оосрын хэмжээг тохируулан зүүх боломжтой гээд олон давуу талтай бөгөөд хамгийн гол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн материал,орц найрлага чанарын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн болсон байна.

зураг
 

Ташрамд дурдахад ээжүүдийн худалдан авалт хийж буй “Бүүвэйхэн” брэндийн бүтээгдэхүүн тус бүрээс 10 төгрөг сайн үйлсийн аянд зориулагддаг бөгөөд та ч мөн “Бүүвэйхэнтэй” ээжүүдийн хандивт нэгдэж үндэсний брэндээ дэмжээрэй.

Бүүвэйхэн-Хайраар бүүвэйлнэ.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг:  7777 1118

www.buuveihen.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.