Уншиж байна ...

Японы ЗГ-ын буцалтгүй тусламжаар Сэлэнгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогоо, хооллох танхим барина

Г.Мөрөн, iKon.mn
4 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо болон хооллох танхим барихаар болжээ.

Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд арванхоёрдугаар сарын 24-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг зурсан байна.

Төсөл хэрэгжсэний үр дүнд эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд үдийн хоол үйлдвэрлэх, сурагчдад хүргэх боломжтой болохын зэрэгцээ хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж, улмаар тус орон нутгийн боловсролын орчин нөхцөл сайжрахад хувь нэмэр оруулах зорилготой.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 620 дахь, тус аймагт хэрэгжих 27 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 160,011 ам.доллар болно.

зураг
 

 

Эх сурвалж: Япон Улсын Элчин Сайдын Яам