Уншиж байна ...

“Өв соёлын голомт” төслийн Хар толгой болон Ингэт толгойн судалгааг “Оны шилдэг” археологийн судалгаагаар нэрлэлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 12 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Археологичдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын археологи” эрдэм шинжилгээ, судалгааны тайлангийн хурал 12-р сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын археологичдын холбоо, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, ШУТИС, Чингис хаан үндэсний музей, Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны өв соёлын хүрээлэн зэрэг байгууллагууд оролцов.

Монголын археологичид 2025 онд дотоод, гадаадын нийт 90 гаруй судалгааны төсөл хэрэгжүүлснээс энэхүү эрдэм шинжилгээний хуралд шилдэг 37 судалгааны ажил хэлэлцэгдэж, эрдэмтдийн санал хураалтаар 5 судалгааны ажлыг “ОНЫ ШИЛДЭГ”-ээр шалгарууллаа.

Уг шалгаруулалтаар Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Булган аймгийн Хар толгой болон Ингэт толгойн дурсгалт газарт хийсэн археологийн малтлага судалгааны ажил Тэргүүн байр эзэлж, оны шилдэг судалгаагаар нэрлэгдлээ.

зураг
 

“Өв соёлын голомт” төслийн хээрийн судалгааны баг Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байрлах Ингэт толгойн дурсгалт газарт 2023-2025 онуудад малтлага судалгааг хийж, язгууртан хүнд зориулсан, хүн чулуу, гэрэлт хөшөөний суурь бүхий тахилын сүмийн цогцолбор болохыг тогтоосон юм. Тус дурсгалыг он цагийн хувьд НТ V зууны төгсгөлөөс VI зууны дунд үед хамааруулан үзэж буй.

Хар толгойн судалгаа мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт орших Хар толгой хэмээх газарт хийгдсэн бөгөөд эндээс  олдсон булш, тахил болон эд өлгийн зүйлд тулгуурлан тус дурсгалыг Жужаны хаант улсын үед хамруулан үзэж байна.

“Өв соёлын голомт” төслийн хамт олон, судалгааны баг болон төсөлд оролцож буй нийт археологичдодоо баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

Сайн сайхныг санхүүжүүлэгч

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.