Уншиж байна ...

Фабрико Андраде даагаа нэхэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 12 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Холимог тулааны "One Championship" холбооны аварга асан Бразилын тулаанч Фабрико Андраде Монголын тамирчин Б.Энх-Оргилоос даагаа нэхэх тулаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ талаар sportskeeda сайтад өгсөн ярилцлагадаа "Түүнтэй дахин тулалдана гэдэгт итгэлтэй байна. Би өмнөх тулаанаасаа илүү бэлтгэлтэй оролцох болно" гэж ярьжээ.

Сонирхуулахад бразил эр орос найз бүсгүйтэй бөгөөд ОХУ-д амьдардаг аж. Хосууд анхны хүүхдээ хүлээж байгаагаа хоёр долоо хоногийн өмнө цахим хуудсандаа зарласан байна.

Тэгвэл Б.Энх-Оргил спортын сэтгүүлч Ник Эткинстэй цахимаар хийсэн ярилцлагадаа "Бүгд түүнийг ялна гэж бодож байсан байх. Гэхдээ хүмүүсийн бодол надад хамаагүй. Тулааны спортод бэлтгэгдсэн хоёр тамирчин дэвжээнд гарсан бол хэн ч ялж болно" гэж онцолжээ.

Б.Энх-Оргилын ярилцлага