“ENTREPRENEUR–2025” оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр Очирдагинас ХХК шалгарлаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлан таниулж, алдаршуулах зорилготой “ЭНТРЕПРЕНЁР” шагнал гардуулах ёслолын хүндэтгэлийн арга хэмжээ энэ жил 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд салбартаа манлайлан ажиллаж, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан шилдэг компаниудыг тодруулдгаараа онцлог юм.
Салбартаа манлайлагч “Очирдагинас” ХХК
Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт дэвшилтэт технологи, инновацад суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлж, чанар, аюулгүй байдлын олон улсын стандартуудыг тууштай хэрэгжүүлж ирсэн “Очирдагинас” ХХК нь 2025 оны “Оны шилдэг 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа.
Тус компани нь:
- Орчин үеийн технологи, инновацид суурилсан үйлдвэрлэлийг нэвтрүүлэх
- Чанар, хүнсний аюулгүй байдлыг тэргүүнд тавих
- Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг бодит ажил хэрэг болгох
- Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх
зэрэг бодлогыг тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж ирсэн нь энэхүү өндөр үнэлгээг хүртэх үндэс боллоо.
2025 оны “Оны шилдэг 10 аж ахуйн нэгж”
- Очирдагинас ХХК
- Хаан Банк
- Энержи Ресурс ХХК
- М-Си-Эс Кока-Кола
- Сүү ХК
- Жүр Үр ХХК
- Грийн Групп
- Скай Хайпермаркет ХХК (Имарт)
- Номин Холдинг ХХК
- Цэцэнс Майнинг & Энержи ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
