Нийслэлийн хэмжээнд энэ онд зургаан сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэж өгчээ. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажилласан гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Энэ онд ашиглалтад орсон сургуулиуд:
- БГД, 11-р хороо, 960 хүүхдийн суудалтай 28-р сургууль
- СБД, 12-р хороо, 720 хүүхдийн суудалтай 166-р сургууль
- БЗД, 26-р хороо, 640 хүүхдийн суудалтай 183-р бага сургууль
- БГД, 720 хүүхдийн суудалтай 93-р сургуулийн өргөтгөл
- СХД, 28-р хороо 640 суудалтай сургууль /171-р сургууль/
- СХД, 19-р хороо, 640 хүүхдийн суудалтай 62-р сургуулийн өргөтгөл
Цэцэрлэгүүд:
- ХУД, 25-р хороо, 335-р цэцэрлэг, 200 ортой
- СХД, 28-р хороо Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга, 341-р цэцэрлэг, 150 ортой
- СХД, 176-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой
- СБД, 13-р хороо 248-р цэцэрлэгийн өргөтгөл, 150 ортой
- СБД, 16-р хороо 50 ортой цэцэрлэг /281-р цэцэрлэг салбар бүлэг/, 50 ортой
- БЗД, 13 дугаар хороо, 172 дугаар цэцэрлэгийн өргөтгөл/, 150 ортой
- БЗД, 11-р хороо 64-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой
- ХУД, 145-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой
- ХУД, 71-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой
- ХУД, 1-р хороо 240 ортой цэцэрлэгийн барилга /348-р цэцэрлэг/, 240 ортой
- БЗД, 8-р хороо, 240 ортой цэцэрлэгийн барилга, 240 ортой
- БЗД, 45-р цэцэрлэгийн өргөтгөл, 150 ортой
- ЧД, 16-р хороо, 100 ортой 359-р цэцэрлэгийн барилга, 100 ортой
- ХУД, 20-р хороо, 100 ортой цэцэрлэгийн барилга, 362-р цэцэрлэг, 100 ортой
- БГД, 26-р хороо, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ортой
- БГД, 24-р хороо, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ортой
- БЗД, 5-р хороо, 52-р цэцэрлэгийн барилга (буулгаж барьсан), 240 ортой
- ЧД, 6-р хороо, 108-р цэцэрлэгийн барилга (буулгаж барьсан), 240 ортой
- СХД, 33-р хороо, 351-р цэцэрлэг, 240 ортой
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборууд:
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /БГД, 10-р хороо/ 343-р цэцэрлэг, 172-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 14-р хороо/ 300-р цэцэрлэг, 156-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 24-р хороо/ 352-р цэцэрлэг, 179-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 33-р хороо, Тахилт, 122-р сургуулийн доод талд/, 280 хүүхдийн хүчин чадалтай
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 16-р хороо, Нисэхийн спорт ордны хойд талд/ 181-р бага сургууль, 356-р цэцэрлэг, 280 хүүхдийн хүчин чадалтай
- ХУД, 24-р хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 280 хүүхдийн хүчин чадалтай
- ХУД, 12-р хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 351-р цэцэрлэг, 177-р сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай
Спорт заал:
- БЗД, 97-р сургуулийн спорт заал
- БЗД, 85-р сургуулийн спорт заал.
Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд улс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж байгаа аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!