Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF) уламжлал ёсоор оны төгсгөлөөр шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай.
Шилдгүүдийг холбооны цахим хуудсаар орсон жүдо сонирхогчид бүгдийн саналаар шийддэг. Санал асуулга нэг сарын хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм.
Энэ удаад найман төрөлд 59 нэр дэвшигч шилдэгт өрсөлдөж байна. Тэгвэл монгол тамирчдаас "Ippon of the year" төрөлд эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд өрсөлддөг О.Уранбаярын Улаанбаатар Их Дуулга тэмцээний үеэр Японы тамирчин Танака Юүдайг цэвэр ялсан барилдаан шилдэгт өрсөлдөж байна.
Уг ангилалд хамгийн олон буюу 18 нэр дэвшигчтэй аж.
Шилдгүүдийн шагналыг ирэх оны Парисын Их Дуулгын үеэр буюу хоёрдугаар сарын 8-нд гардуулахаар төлөвлөжээ.
О.Уранбаярын хувьд Улаанбаатар Их Дуулгад түрүүлснээс гадна Токиогийн Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!