Уншиж байна ...

“Хүртээмжтэй мал аж ахуй төслийн үр дүн, хамтын ажиллагаа” форум зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 9 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Глобал Сивик Шэйринг” олон улсын байгууллага нь Монгол Улсад 2002 оноос хойш орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн тогтвортой амьжиргааг сайжруулах чиглэлээр 22 дахь жилдээ тууштай, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллага нь сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, суурь судалгаа, бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн хот орчмын эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг бэхжүүлэх, анхан шатны үйлдвэрлэгчдийг хоршоолсон хэлбэрээр чадавхжуулах замаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, малчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын “КОИКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг 2021–2035 онд, нийт 15 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

зураг
 
зураг
 

Төслийн нэгдүгээр үе шатны хэрэгжилтийн хүрээнд бодлогын орчин, стандарт, зохицуулалт, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадал, тэжээл тариалалт, малын эрүүл мэнд, хоршоолол, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрсэн байна.

Төслийн нэгдүгээр үе шалны ололт амжилт, бодит үр нөлөөг оролцогч талуудад танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох зорилгоор “ХҮРТЭЭМЖТЭЙ МАЛ АЖ АХУЙ ТӨСЛИЙН ҮР ДҮН, ХАМТЫН АЖИЛЛАГАА” форумыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

зураг
 

Форумд “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хэрэгжилтэд хамтран ажилласан бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл, мал аж ахуй эрхлэгчид, фермерүүд болон бусад оролцогч талууд оролцож, илтгэл, хэлэлцүүлэг, санал солилцооны хэлбэрээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Энэхүү форум нь төслийн хэрэгжилтийн бодит үр дүнг олон нийтэд таниулах, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг хамтдаа тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.