Японы мэргэжлийн Сүмогийн Холбоо өнөөдөр 2026 оны нэгдүгээр сарын тэмцээний банцүкег зарлалаа.
Арваннэгдүгээр сарын башёд үзүүрлэсэн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн зүүний магнайг тэргүүлж байгаа бол өнгөрсөн тэмцээнд Эзэн хааны цом өргөсөн украин бөх Аонишики Данило Явгусишин озеки цолтой барилдах болжээ.
Ийнхүү 21 настай украин эр Европ тивээс озеки цолд хүрсэн дөрөв дэх сүмоч болж буй. Түүнээс өмнө Болгарын Котоошюү, Эстонийн Барүто, Гүржийн Точиношин нар сүмогийн хоёр дахь том цолд хүрч байв.
Монгол бөхчүүдээс Киришима Б.Лхагвасүрэн нэг тэмцээний дараа секивакэ цолоо эргүүлэн авсан болсон Тамаваши Б.Мөнх-Оргил магигаширагийн зүүний #5, Онокацү Б.Чойжилсүрэн барууны #6, Ошома П.Дэлгэрбаяр зүүний #7, Чиёошима Г.Мөнхсайхан зүүний #11, Асахакүрюү Р.Жамъяантогтох зүүний #17 бичигдлээ.
2026 оны нэгдүгээр сарын банцүке
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!