Сүүлийн нэг жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас 103 иргэн хөлдөж, осгож нас барсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхаарууллаа.
Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22,098 зөрчил бүртгэгдэн жолоодох эрхээ хасуулж, 5,317 иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдсан байна.
Иймд цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс 31 хоногийн хугацаанд “Архигүй шинэ жил" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг мэдээлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!