Төрийн ордонд
09:00 цагт Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ.
10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
ГЕГ-ын 9 давхрын хурлын танхимд
11:00-12:30 цагт Хорио цээр, хяналт удирдлагын систем-QIMS-ийг хүлээж авах арга хэмжээ болно.
Нийслэлийн Онцгой байдлын газарт
11:00 цагт Нийслэлийн шилдэг аврагч, гал сөнөөгч, алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулагдана.
Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд
11:30 цагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг танилцуулах арга хэмжээ болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:30 цагаас “Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!