2026 онд улс төрийн намуудад олгох санхүүжилтийн дээд хэмжээ болон улс төрийн намуудын нээлттэй, ил тод байдлын талаар Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ноос дараах мэдээллийг өглөө.
Энэ үеэр намуудын үйл ажиллагаа ба санхүүгийн ил тод байдлын талаар СЕХ-ны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын референт П.Алтанчимэгээс тодруулав.
Тэрбээр хэлэхдээ "Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчлэн найруулсан байдаг. Улмаар 2024 оны нэгдүгээр сараас тус хууль хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хуульд заасны дагуу намууд үйл ажиллагаагаа ил тод байлгах ёстой. Өөрөөр хэлбэл санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлаа улс төрийн намууд хангах ёстой гэсэн үг.
Улс төрийн намуудын 2024 оны санхүүгийн тайлан Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудсанд ирсэн байгаа.
Холбогдох хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор улс төрийн намууд дүрмээ шинэчлэн батлах ёстой. Шинэчилсэн хуулиар намын дотоод ардчиллыг дэмжсэн, жендэрийн тодорхой квотыг тавьсан. Мөн нэр заасан 12 төрлийн мэдээллийг ил тод байлгах ёстой гэх мэтчилэн заасан байдаг.
Тодруулбал
Эдгээр байгууллагын 40 хүртэлх хувь нь аль нэг бүсийн төлөөлөл байна гэх мэтчилэн өөрчлөлтийг дүрэмдээ тусгаж батлаад 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Улсын Дээд Шүүхэд хүргүүлэх үүрэгтэй.
2025 оноос намын нээлттэй ил тод мэдээлэл Сонгуулийн Ерөнхий Хорооны M-Election цахим хуудасны улс төрийн нам цэс дотор бүгд орно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!